black and white bed linen

Өвөг үр presales хөтөлбөр

Өвөг үр хийцийн 9 ширхэг алт мөнгөн үнэт эдлэлийг 10-34%-ийн хөнгөлөлттэй үнээр авах боломжийн санал болгож байна.

Өвөг үр хийцийн бүтээлүүдээс

Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээнд үе дамжин өвлүүлэх бүтээл.

“НҮҮДЭЛЧИН МОНГОЛ”

“Нүүдэлчин Монгол” мөнгөн аяга нь цор ганц давтагдашгүй хийц төрхтэй ба өв уламжлалаа хадгалж, орчин үеийн хэв загвараар онцгойлон бүтээж урласан үл давтагдах, үргэлжид донжтой бүтээл билээ.

Г.Мягмарсүрэн

Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн “Тэхийн зогсоол” найраглалаас дүрслэн буулгасан энэхүү загвар хийц нь өнгөрснөөс учирлаж, эдүгээ хүүрнэж, ирээдүйд дамжуулж буй гурвалсан цагийн хэлхээн дээр үндэслэн Нүүдэлчин Монголын амьдрал сэтгэл дотор дүр дүрслэл, үйл хөдлөлөөр өрнөж, бүхэлдээ төсгөлгүй үргэлжлэх утга санааг илэрхийлсэн билээ.

“АРГА БИЛИГ”

Нүүдэлчин түмний амьдрал, ахуйн онцлог дүр төрхийг өөртөө шингээн урласан “АРГА БИЛИГ” мөнгөн аяга нь морин хуурын аялгуунд хөглөгдөх байгалийн гоо үзэмж, таван хошуу мал, монгол гэрийг арга билгийн ухаанаар хослуулан эр, эм хүнээр дүрслэн буулгасан.

Арга билиг нь эсрэг тэсрэг утга санааг илэрхийлдэг боловч харилцан бие биеэ нөхдөг, хамтдаа байхдаа мөнхөд оршихын бэлгэдэл болдог. Үүнтэй адил аяганы хийц нь өөрийн түүхийг үлдээж, ирээдүйн үр хойчид үе дамжин өвлүүлэн үлдээх мөнхийн бэлгэдэлтэй бүтээл юм.

“АЯЛУУН”

Мөнгөн аяганы бүслүүрт язгуур болон дэлхийн сонгодог нийт 20 гаруй хөгжмийн зэмсгийг дүрслэхээс гадна орчин үеийн амьд хөгжмүүдийг шигтгэж өгсөн. Энэхүү аяга нь монгол ардын язгуур хөгжмөөр дамжуулан монгол хүний, сонгодог хөгжмөөр дамжуулан гадны соёлыг сэтгэл хөдлөл, оюун бодол, хүсэл эрмэлзлийг шингээн илтгэх урлагийн илэрхийлэл юм.

ЭРДЭНИЙН ЧУЛУУН ШИГТГЭЭТЭЙ ХАНГАРЬД АЯГА

Монгол дархны утсан сүлжмэлийн аргаар мөнгөө нарийн утас болгон уярааж, түүнийгээ давхарлан имэрч, дахин давтан гагнаж, уран нарийн хээ тавьсан нь уг бүтээлийн дахин давтагдашгүй давуу тал юм.

Гурван хос аяганд нийт 1513 гр мөнгө, 400 ширхэг шүр, 218 ширхэг оюу, 87 ширхэг номин шигтгээ оруулсан. Шигтгээ бүрийг хээндээ тохируулан засаж суулгасан болохоор илүү нарийн ур хийц шингээсэн юм. Дотор талд хангарьд шувууг бат түвшин, эрэмгий байдлын бэлгэдэл болгон зураасан хээгээр дүрсэлж, алтан шармалаар аяганы ирмэг болон хээ хэсгийг тодотгож өгсөн.

ЦАЙНЫ МӨНГӨН ИЖ БҮРДЭЛ

Бүх деталиуд дээр сорьцын баталгааны тэмдэглэгээтэй, брэндийн логотой, бүтээлийн дагалдах сертификат дээр дахин давтагдахгүй дугаарлалттай, цэвэр мөнгөний нийт жин 2106 гр. Мөнгөн аяга, таваг болон гүцэн дээрх сийлбэртэй деталь бүрийг өнгө ялган халуун паалан будгаар чимэглэдэг. Тус иж бүрдэлд нийт 227.6 см.кв паалан чимэглэл орсон ба энэ процесс нь цэвэр гар аргаар, маш нарийн ажиллагаатай хийгддэг.

The silverware from this artisan is exquisite! Each piece showcases remarkable craftsmanship and unique designs. Truly a treasure for any table setting.

Emily R.

stainless steel faucet
stainless steel faucet

★★★★★