Өвөг үр presales хөтөлбөр
Өвөг үр хийцийн 9 ширхэг алт мөнгөн үнэт эдлэлийг 10-34%-ийн хөнгөлөлттэй үнээр авах боломжийн санал болгож байна.
Presales хөтөлбөр
Бид “Өвөг үр экспорт” хэрэгжүүлэхэд үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх шаардлагатай болсон ба санхүүжилтын нийт хэмжээ 250 сая төгрөг юм. Бид энэхүү эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор ердөө 9 ширхэг бүтээгдэхүүнийг 10-25%-ийн хөнгөлөлттэй үнээр та бүгдэд санал болгож байна.
Presales хөтөлбөрт хамрагдахын давуу талууд:
Энэ бол дэлхийн зах зээлд Монгол хийцийг танилцуулах төсөл та бүгдийн оруулж байгаа бодит оролцоо юм.
Өвөг үр хийцийн бүтээгдэхүүнийг 10-25%-ийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
Бүтээгдэхүүнүүд маань хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэгдэнэ.
Та захиалсан бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргаж, 11-50%-ийн өгөөж хүртэх боломжтой.
Та бүтээгдэхүүн хөгжүүлэлтэнд өөрийн саналыг өгөх боломжтой.
Хариуцлагын даатгалтай.
Төсөл хэрэгжүүлэгчид
“Нүүдэлчний соёл” ХХК
“Truthlize” ХХК
“Adme” ХХК
Баталгаа:
Манай компани “Өвөг үр хийц”-ийн хөгжүүлэх, түүгээр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр 2008 оноос хойш ажиллаж байна.
Бүтээгдэхүүн тогтсон хугацаандаа үйлдвэрлэгдэхгүйтэй холбоотой үүсэх хохирлыг “Амар даатгал” ХХК хариуцна.
Бүтээгдэхүүнүүд:
Урьдчилсан борлуулалтын энэхүү хөтөлбөрийн хүрээнд дараах шинж чанарыг агуулсан цуглуулгын бүтээгдэхүүнээс санал болгож байна.
Түүх соёлын үнэт зүйлсийн өгүүлэмжийг дүрсэлсэн.
Хязгаарлагдмал тоотой
Үнэ цэнэ нь тогтмол өсөхүйц
Цуглуулга болж чадахуйц
Сорьцын гэрчилгээтэй.
Хөнгөлөлтийн нөхцөл:
Бүтээгдэхүүнүүд 2025 оны 1-6 дугаар сарын хооронд бэлэн болох ба энэ хугацаанаас хамааран зах зээлийн үнээс 10-25%-ийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой.