Өвөг үр presales хөтөлбөр
Өвөг үр хийцийн 9 ширхэг алт мөнгөн үнэт эдлэлийг 10-25%-ийн хөнгөлөлттэй үнээр авах боломжийн санал болгож байна.
Өвөг үр хийц
Өвөг үр хийц брэнд нь өвгөөс уламжлагдан ирсэн уран дархны ур ухаан, уран хийцийг баяжуулан хөгжүүлж, энэ цагийн өнгө төрх, хэв маягийг тусган үнэ цэн, түүхийг гурван цагийн хэлхээст орших бүтээлийг урладаг.
Өвөг үр хийц гэж юу вэ?
Уран дүрслэл хийх боломжтой болсноор үнэт эдлэлүүдийн уламжлалт хэлбэрт шинэ хэв маяг оруулж, захиалагчдын чөлөөт хүсэлд нийцүүлэн дахин давтагдашгүй бүтээл гарах боломжийг олгодгоороо давуу талтай болсон.
“Нүүдэлчний соёл” ХХК
“Нүүдэлчний соёл” ХХК нь “Өвөг үр хийц” технологийн үндсэн хөгжүүлэгч компани бөгөөд үйл ажиллагаандаа ISO стандарт гэх мэт менежментийн олон арга барилыг нэвтрүүлэн ажиллаж байгаа төсөл хөгжүүлэгч компани юм.
“Өвөг үр экспорт” төсөл
Бид энэ онд “Өвөг үр” хийцийн бүтээгдэхүүнийг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, түүгээр дамжуулан дэлхийн 32 оронд экспортлох төслийг хэрэгжүүлэхээд хамтрагч компанитай тохиролцоод байна.
Presales хөтөлбөр
Бид “Өвөг үр экспорт” хэрэгжүүлэхэд үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх шаардлагатай болсон ба санхүүжилтын нийт хэмжээ 250 сая төгрөг юм. Бид энэхүү эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор ердөө 9 ширхэг бүтээгдэхүүнийг 10-25%-ийн хөнгөлөлттэй үнээр та бүгдэд санал болгож байна.
Presales хөтөлбөрт хамрагдахын давуу талууд:
Энэ бол дэлхийн зах зээлд Монгол хийцийг танилцуулах төсөл та бүгдийн оруулж байгаа бодит оролцоо юм.
Өвөг үр хийцийн бүтээгдэхүүнийг 10-34%-ийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
Бүтээгдэхүүнүүд маань хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэгдэнэ.
Та захиалсан бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргаж, 11-50%-ийн өгөөж хүртэх боломжтой.
Та бүтээгдэхүүн хөгжүүлэлтэнд өөрийн саналыг өгөх боломжтой.
Хариуцлагын даатгалтай.